Хүүхэд хөнөөж, цусыг нь уусан алуурчинг цаазалжээ

Хүүхэд хөнөөж, цусыг нь уусан алуурчинг цаазалжээ

Өсвөр насны хүүхэд хөнөөж, цусыг нь уусан хэрэгт буруутай болох нь тогтоогдсон Пабло Лусио Васкес гэгчийг АНУ-ын Техас мужид цаазалжээ. АНУ-ын Дээд шүүх П.Л.Васкесын ял гүйцэтгэх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн өргөдөлд татгалзсан хариу өгсний дараа гэмт хэрэгтэнд пентобарбитоныг үхлийн тунгаар тарьсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гэмт хэрэгтний хоёр эгч, эх нэгтэй ах нь оролцжээ. Хэрэгтэнд сүүлчийн үг хэлэх боломж олгоход өөрийн хохирогч болох ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангийн сурагч хүү Дэвид Карденасын ар гэрийнхнээс уучлалт гуйсан аж. “Би өөрийнхөө гэр бүлд баярлаж талархсанаа илэрхийлж байна. Бас Дэвидийн гэр бүлийнхнээс уучлалт хүсье. Зөвхөн тэдний уучлалт нь намайг тайтгаруулж чадна. Одоо би шударга шүүхийн өмнө очно, бурхан намайг тэнд шүүх биз. Нөгөө ертөнцөд уулзья” гэж гэмт хэрэгтэн хэлжээ. Гэмт этгээд тариа тариулснаас хойш 24 минутын дараа үхэлд хүрсэн байна.      

 

С.Төгөлдөр

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна