Газар дээрх там болсон улсын эмнэлэг

Газар дээрх там болсон улсын эмнэлэг

Венесуэл улс хэдэн арван жилийн өмнө Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй оронд тооцогддог байжээ. Харин өнөөдөр нефтийн үнээс хамааралтай энэ орон гүн гүнзгий хямраад байгаа бөгөөд бараг л хүмүүнлэгийн болон нийгмийн гамшигт тулж ирээд байна.

 

Тус улсын төрийн чухал салбарууд зогсонги байдалд орсон бөгөөд үүн дотор эрүүл мэндийн салбар ч хамрагдаж байгаа аж. Шинээр төрсөн хүүхдүүд өдөр бүр амь эрсдэн, эмнэлгүүдэд эм тариа, гэрэл цахилгаан, хоол хүнс хүрэлцдэггүй гэнэ. Дараах зургуудыг New York Times-ын сурвалжлагч Меридит Когут Венесуэлийн янз бүрийн эмнэлгүүдэд авчээ.

 

Энэ эр хэдэн цагийн турш энгийн ажлын байранд эмнэлгийн тусламж хүлээсээр хэвтэнэ.

 

Хулио гавал-тархины хүнд гэмтэл авчээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд хангалтгүйн улмаас дараагийн хагалгааг хүлээн бүтэн жил болж байгаа аж.

 

Гэмтлийн эмнэлэгт ясны хугарлыг эмчлэхийн тулд зориулалтын ачаа зүүхийн оронд устай хуванцар саваар аргацаадаг юм байна.

Нэгэн эмнэлгийн хорт хавдрын тасагт.

Астмаар шаналсан бяцхан охины хамт буй ээж. Хийн баллоноос шууд залгажээ.

 

Эмнэлгүүд дүүрсэн учраас өвчтөнүүд хонгил, шат гээд хаа тааралдсан газраа хэвтэх аж.

Хэдийгээр Венесуэл улсад дайн байлдаан болоогүй байгаа ч гэсэн улсын эмнэлгүүд нь яг л дайны үеийн цэргийн эмнэлгийг санагдуулна.

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна