Хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас ноцтой осол гарлаа

Хүүхдийг буруу тээвэрлэсний улмаас ноцтой осол гарлаа

Замын цагдаагийн албанд өчигд нийт 343 дуудлага, мэдээлэл иржээ. Үүнд зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч, долоон хүн гэмтэж бэртсэн байна. 

Үүнээс зургаа нь нь бага насны хүүхэд байсны дийлэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ.

Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 , үл хөдлөх зүйл мөргөсөн 1, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт H.Sonata-6 маркийн автомашины жолооч Г нь камерын шон мөргөж, жолооч 36 настай Г, 5 настай С нарын амь нас хохирсон ноцтой хэргийг шалгаж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та хүүхэддээ нас, биеийн жин, өндөрт нь тохирсон хамгаалалтын суудал, суудал өндөрсгөгч, хамгаалах бүс тохируулагчийг тогтмол хэрэглэж гарч болзошгүй ослоос хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн газраас зөвлөж байна.

Д.Тамир

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна