10 настай охин улаан гараараа матартай үзэлцжээ

10 настай охин улаан гараараа матартай үзэлцжээ

 

Америкийн Флорида мужийн Орландо хотын нэгэн паркт энэхүү гайхалтай явдал тохиолдсон байна. Эцэг эхтэйгээ хамт тэнд зугаалж явсан 10 настай охин руу матар дайрсан аж. Азаар, иймэрхүү аюултай нөхцөлд юу хийх талаар зөвлөгөөг охин авсан байсан тулдаа амь аврагдлаа хэмээн NY Daily News мэдээлжээ.

Сурагч охины өгүүлснээр, тэрээр хөлөө усанд норгохоор шийдэн хамгаалалтын үндсэн бүсээс давчихсан гэнэ. Гэнэт түүн рүү гурван метр урт матар дайрахад охин юу болсныг ч сэхээрч амжаагүй аж. Махчин матар охины хөлнөөс зуугаад авчээ.

 

 

“Би түүний толгой руу цохиж байсан боловч ямар ч нэмэргүй байсан. Харин азаар, аялал эхлэхийн өмнөхөн иймэрхүү тохиолдолд юу хийх ёстой талаар зөвлөгөө өгч байсан нь аминд орлоо. Би матарны хамрын хоёр нүхийг хуруугаараа бөглөтөл тэрээр амаа ангайж амьсгал авахаас аргагүйд хүрч, би хөлөө сугалж авч чадсан” гэж охин ярьсан байна.

Охиныг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд эмч нарын өгүүлснээр, матар охиныг долоон удаа хазаад амжсан учраас 14 оёдол тавьсан гэжээ. Охины биеийн байдал сайн, эрүүл мэндэд нь ямар нэгэн аюул тулгараагүй аж.  

 

10-year-old girl describes fighting off alligator

 

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Hunii ugiig sain sonsoh iim l ashigtaidaa. Zorigtoi ohin bn
2017-09-27 09:25:04    |    66.181.190.14

Эрэн сурвалжилж байна