Эрс шийдэмгий, эргэж буцдаггүй Ерөнхий сайдтай болох өдөр

Эрс шийдэмгий, эргэж буцдаггүй Ерөнхий сайдтай болох өдөр

МАН-ын Бага хурлын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Монголын  ард түмний анхаарлын төвд байна. Энэ ч аргагүй. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодруулах, Монголын төрийг “МАНАН” бүлэглэлээс бүр мөсөн ангижруулж чадах эсэхийг шийдвэрлэх түүхэн өдөр юм.  Өнөөдөр эс бөгөөс дахиж ийм боломж олдохгүй. Түүхэнд “Хэрэв” гэсэн үгийг буцааж хэрэглэж болдоггүй, байдаггүй ч гэлцдэг. МАН-ын Бага хурлын 300 гаруй төлөөлөгч  “алдаатай” сонголт хийж, “МАНАН” бүлэглэлийг дахиж амь оруулчихаад “Хэрэв тэр үед л ...” гэж ам барьж  харамсахгүй гэдэгт ард түмэн итгэж байгаа.

У.Хүрэлсүх нь Н.Энхболд, Ө.Энхтүвшин нартай харьцуулахад эрс шийдэмгий,шийдвэртэй, бодлоготойгоороо ялгардаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноор тэтгэврийн насыг, татвартай нь хамт нэмүүлж, халамжийг нь хасуулж, Сайд нартаа концесс өгсөн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг өнөөдөр гаргасан шийдвэрээсээ маргааш өглөө нь буцаад байхгүй нь тодорхой юм.  Ж.Эрдэнэбат ийм байж чадаагүй учраас ард түмэн бүү хэл журмын нөхдөдөө гологдсон. Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг тулхтай, ноён нуруутай гэсэн тодотгол дагалддаг ч шийдэмгий-хурц өнгө тэдэнд байдаггүй. Байхгүй учраас нэг л “мөлгөр” улстөрчид харагддаг.

Шийдвэртэй бодлоготой, бодлогоосоо ухардаггүй Ерөнхий сайд. Эрс шийдэмгий Ерөнхий сайд. Хариуцлагыг тооцсон шиг тооцож чаддаг Ерөнхий сайд. Ард түмний хүсээд байгаа гол зүйл энэ шүү дээ. Тохирох хүн нь У.Хүрэлсүх.

Түүнийг  хэн ч танина. Хэлүүлтгүй мэднэ. Ийм хэмжээний улстөрч болгож өсгөсөн, түүний араншинг хурцалсан гол өгөгдөл нь МАН-ын эгэл жирийн олон мянган гишүүний хүсэл, ард түмний эрмэлзэл юм. Тэр одоо тэдний хүсэлтийн хариу болж ирж байна. УИХ-ын гишүүн байсан, өгсөн, Ерөнхий сайдын энтэй Шадар сайдын албыг хашсан ч хаясан ч шийдэмгий нөхөр.  Мэргэжлийн Засгийн газрын үед ч  Ж.Эрдэнэбат Шадар сайд, Ерөнхий сайд нь  У.Хүрэлсүх юм шиг тохой илүү харагдаад байсан үе бий. Одоо биелэлээ олох байх.

УИХ-ын Ц.Даваасүрэн Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад хэн тохирох тухай Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Өнөөдрийнх шиг улс төр тогтворгүй үед улс төрийн эрэмбэ, нөлөөтэй байдал талаас нь бодолцож Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зөв. 

Бид тэр талаас нь бодолцож, У.Хүрэлсүхийг “хариуцлага тооцож, ажиллаж чадах” Ерөнхий сайд гэж дэмжиж байгаа. Бизнесийн бүлэглэлийн нөлөөлөлд автчихгүй, нэр холбогдоогүй, баялгаа гадныханд найр тавиад туучихгүй байх шалгуураар Засгийн тэргүүнээ тодруулах нь чухал байна.

У.Хүрэлсүхийн хувьд энэ талаар намынхаа нөхдийн чихийг халууцуулж байсныг би мэдэхгүй юм. Харин намын ажил хэргээр бидний байр суурь зөрчилдөх үе гардаг. Энэ бол ажил хэргийн зөрчил, байдаг зүйл. Даргын ая талд нийцэж ажилладаг, бөөрөнхий зантай хүн Ерөнхий сайд болвол даргын эрх ашиг хангагдаад улс орны, олон түмний нийтлэг эрх ашиг хохирчихдог. Тиймээс Ерөнхий сайд наад зах нь өөрийн бодолтой, шийдвэр гаргах чадвартай, шинэтгэл хийх эрмэлзлэлтэй хүн байх ёстой” гэж тодорхойлжээ.

Монгол Улсыг “МАНАН” гэдэг  авлигажсан,  мафижсан бүлэглэлээс ангижруулсан шийдэмгий, гаргасан бодлогодоо эргэлзэж, эргэж буцаад байдаггүй Ерөнхий сайдтай байх эсэхийг өнөөдөр МАН-ын Бага хурлын 300 гаруй төлөөлөгч  шийдвэрлэнэ. Товчхондоо тэдний гарт ард түмэн, эх орны хувь заяа атгаастай байна.

Д.Дорж

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
bayar hurgie mongolchudad jaahan diktatur heregtei
2017-09-27 13:13:51    |    124.158.113.3

Эрэн сурвалжилж байна