ХОЁРДУГААР ДӨЧИН МЯНГАТЫН *ГАЛЗУУ* КЛАРОВ ГЭЖ ХЭН БЭ?

ХОЁРДУГААР ДӨЧИН МЯНГАТЫН *ГАЛЗУУ* КЛАРОВ ГЭЖ ХЭН БЭ?

Хоёрдугаар 40 мянгатын *Галзуу* Кларов бол төрөлхийн халаасны хулгайч бөгөөд эхийн хэвлийнээс гарахдаа л нэг гартаа хэтэвч, нөгөө гартаа сахлын хутга атгаад төрсөн гэж хүмүүс хошигнон ярьцгаадаг. Монголын нэг номерын халаасчин гэж ярих нь ч бий. *Галзуу* Кларовт дамжаагүй шорон гэж үгүй. Хүүхдийн колониос эхлээд архичин согтуучууд цугладаг *Ерөө*-гөөр дамжиж цаашлаад томчуудын шоронгоор буудаллаад эцэст нь Шархадны галзуугийн больницод хэсэг саатаад нарны амьдрал үзсэн боловч одоогоос хэдэн жилийн өмнө өр сураггүй алга болсон хүн. Хамт хоригдож байсан хүмүүс нь *Галзуу* Кларовыг хаачсан юм бол доо хэмээн өнөөг хүртэл гайхсаар байдаг. Гадаад руу гарах тэнхэлгүй юм чинь үгүй ядахдаа цогцос нь олдмоор юм даа гэж халагладаг. Түүнийг Кларов гэдэг нэртэй болохоор нь орос монголын эрлийз юм болов уу? гэж бодтол цэвэр халх хүн юмсанж. Нэр нь хүртэл монгол. Галаарав гэдгийг Кларов болгосон байна. Энэ хүн улсад ажил хийж огт үзээгүй юм. 40н мянгат хавиар хар нялхаасаа хүний халаас суйлж түүнийгээ нэгэн насны амьдрал болгожээ. Суйлсан мөнгө төгрөгөөрөө атамануудыг байнга дайлдаг байсны хүчинд өөрөө ч бас нэг муу атаманы сэтэр зүүгээд авсан байдаг. Гэвч тэр халаас суйлаад, эсвэл атаман болж хүн зодоод баригдах нь ч олон, баригдсан хойноо худлаа галзуурах нь ч олон. Мөрдөнд дөнгөж оронгуутаа шууд галзуу хүн болж жүжиглэдэг бөгөөд эхэндээ эмч нар огт тоодоггүй байж. Тэгээд олон удаа галзуу болж жүжиглэсээр байгаад сүүлдээ жинхэнэ галзуу болж хувирсан байна. Ер нь юмыг олон удаа давтаад байхаар сүүлдээ жинхэн дүрдээ хувилдаг тал бий шүү дээ! Нарны амьдралд хэд хонохдоо хармаа суйлж тансаглан жаргаад яг баригдаад иэрэхээрээ шууд л галзуурдаг туйлын сонин ёс суртахуунтай хүн байсан бөгөөд эсэн бусын овогоруудтай нийлж тансаглан жаргаж байхдаа огт галзуурдаггүй байсан нь хачирхал төрүүлж байгаа юм. Галзуу Кларов Бэрлэгийн шоронд байхдаа бас нэг муухай юм хийсэн хүн. Улс төрийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз гуай руу агсарч *Чиний сайд чинь надад хамаагүй* гээд булчин руу нь хутгалсан гэдэг. Ингээд бодоход галзуу ч юм шиг, галзуу биш ч юм шиг. Лоохууз гуайг хутгалаад тун ялихгүй ял авсан нь галзуу байсны нотолгоо болов уу? эсвэл социалист төрд тэрсэлсэн Лоохууз гуайг хутгалсан хэмээн ардын баатар мэтээр өргөмжлөгдөв үү? Хэрэв тийм бол галзуу биш цоо эрүүл болж хувирах биз. *Галзуу* Кларов амьдралдаа огт гэрлэж үзээгүй бөгөөд ганц хүүхэнд сэтгэлтэй явсаар хорвоог баржээ. Гэвч тэр нь зүс сайтай дөнгүүр хүүхэн байсан тул халаасны хулгайчийг яаж тоох билээ. Харин амьдралынхаа сүүлийн жилүүдэд Мишигийн Цэрэндоржийн охин Доржмаатай хэсэг зуур толгой холбосон байна. *Галзуу* Кларовын эзэг эх нь түүнд сайхан хашаа байшин бэлдсэн гэдэг. Гэтэл тэр хашаа байшин нь архинд урсаад явчихсан юм. *Хамаг эд хөрөнгө нь Доржмаагийн салтаагаар урсаад өнгөрсөн* хэмээн эдүгээ Кларовын найз нар халагладаг юмсанжээ.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
үнэн худал нь үл мэдэгдэх ийм хачин мэдээнцэр бичдэгээ болимоор юм,өчнөөн насанд хүрээгүй хүүхдүүд уншиж байгаа шүү дээ
2017-09-19 14:57:51    |    49.0.215.2
үнэн худал нь үл мэдэгдэх ийм хачин мэдээнцэр бичдэгээ болимоор юм,өчнөөн насанд хүрээгүй хүүхдүүд уншиж байгаа шүү дээ
2017-09-19 14:57:51    |    49.0.215.2
hend heregtei gj iim hog shaarnuudiig bichdeg bnaa
2017-09-19 17:26:21    |    182.160.36.31
50 мянгатын ”Шар Энхээгийн ээж нь Сэтгэл мэдрэлийн эмч нарын бүрэлдэхүүнээр ”хэрэг хариуцах чадваргүй” гэсэн акт гаргаж огт шоронд оруулаагүй. Олон жил олон хэрэг хийж хүн хэрэг хариуцах чадваргүй галзуу хэмээн итгэн айж атмаан болсон. Галзуу ч биш л дээ. харин сүүлд хэрэг хариуцах чадвартай нь тогтоогдож ”Шар хадны эмч нар” шоронд орсон доо.Хуулийн байгууллагынхан Хувийн байдлаар нь Кино гаргасан хэрэгт шийтгэж Колони гэгчийг үзүүлсэнч сурсан аргаараа Санжаасүрэнгийн Зоригийг аргалж Хэргээс мултарч Хорихоос суллагдсан
2017-09-19 23:15:15    |    124.158.112.31

Эрэн сурвалжилж байна