Ээ дээ энэ хүүхдүүд үү

Ээ дээ энэ хүүхдүүд үү
Нэг хүү гутлаа өмсөх гэж багшаасаа тусламж эржээ. Багш нь түлхээд, хүү татаад л, хөл нь бяцхан гуталд орох шинжгүй ээ. Эцэст нь, нөгөө өрөөснийг нь арай гэж өмсгөсөн багшийн хөлс бүр цутгажээ.

“Багш аа, би гутлаа буруу харуулаад өмсчихсөн байна ш дээ” гэж хүүг хэлэхэд багш золтой л уйлчихсангүй. Нээрээ ч тийм байлаа. Гутал чангааж тайлах нь өмсөхөөс илүү амар байсангүй. Багш арайхийн биеэ барьж, дахин хүүгийн гутлыг тайлаад энэ удаад зөв харуулж өмсгөв.
Гэтэл хүү: “Энэ чинь миний гутал биш ээ” гэв. “Чи тэгээд яагаад хэлээгүй юм бэ?” гэж нүүрэн дээр нь орилмоор санагдсан боловч багш хэлээ хазаад хүүгийн хөлөөс таараагүй гутлыг тайлахад туслан дахин татаж чангааж гарав.

Тэгтэл, гутлыг нь тайлангуут хүү: “энэ чинь манай дүүгийн гутал юм аа. Ээж маань намайг өмс гэсэн юм” гэжээ. Багш уйлах, инээхийн алинаа ч мэдэхээ байжээ. Гэвч, тэр арай гэж хүчлэн сайхан сэтгэлээ шавхаж хүүгийн хөлөнд дахиад л өнөөх үйлтэй гутлыг чихэх гэж үзэж тарав.

Эцэст нь, хүүг гадуур хувцсаа өмсөхөд нь тусалж байхдаа: “за, бээлий чинь хаана байна?” гэж асуухад хүү: “Би бээлийгээ гутлынхаа урд талд чихчихсэн” гэжээ…

Эх сурвалж: Улбаршар


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Huurhun yum be. Bur huh ineed hurchihlee.
2017-05-19 22:06:41    |    37.60.73.10

Эрэн сурвалжилж байна