Тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана сууж буй эмэгтэйчүүдийн өр өвтгөм яриа

Тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана сууж буй эмэгтэйчүүдийн өр өвтгөм яриа

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харгис хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн эмгэнэлт яриаг нийтэлж байна. Доорх эмэгтэйчүүд тэвчишгүй их хүчирхийллийг тэсэж чадалгүй өргөст торны цаана өөрсдөө суусан байгаа юм. Өдгөө тэд Эмэгтэйчүүдийн хорих ангид ялаа эдэлцгээж байгаа аж.

Хүмүүжигч Х: Хүү минь одоо том эр болсон доо

Image result for Уйлж буй эмэгтэй

 

Ямар хэргээр хэдэн жилийн ял сонссон бэ

 -Нөхрийнхөө амь насыг санаатайгаар хөнөөсөн гэх үндэслэлээр 11 жилийн ял авсан

-Таван жил гаран болж байна даа. Одоо зургаан жил үлдсэн. 

-Яагаад ийм хэрэг үйлдчихсэн юм бэ?
-Талийгаач нөхөр маань байнга архи ууж, зодож нүддэг байсан. Архи битгий уугаач гэж олон удаа гуйж байсан л даа. Аргадаж, уйлж, загнаж ч үзсэн. Сүүлдээ нөхөртэйгөө хамт архи уудаг болсон. Гэхдээ 10-аад жил эр нөхрийнхөө дарамт шахалт, хүчирхийлэлд байсан ямар ч эмэгтэй нэг л өдөр тэсэрдэг юм билээ. 

-Яг юу болсон юм бэ?
-Тухайн үед талийгаачтай 30-хан мянган төгрөгөөс болж хэрэлдэж улмаар зодоон болсон. Би нялх хүүхэдтэй, ажил хийдэггүй байсан. Яг өнөөдрийн хоолны мөнгөөр маань тэр хүн архи аваад уучихсан. 
Нөхөртөө зодуулаад хутгаар сийчүүлээд хэвтэж байхдаа ямар ч хамаагүй аргаар өөрийгөө, хүүгээ хамгаалах ёстой гэх бодол тэр мөчид бодогдсон. Тэгээд л хутгыг нь булааж аваад л... 

Дараа нь юу болсныг сана­даггүй юм. Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт “Тараагуур судас нь зүсэгдсэний улмаас дотуур цус алдалт явагдаж нас барсан” гэж гарсан. 

-Талийгаачтай хэдэн жил ханилав. Хэзээнээс танд гар хүрдэг болсон юм бэ?
-Бид хоёр 1999 онд гэрлэсэн. Хоёр хүүхэдтэй. Сүүлийн 10-аад жил байнга архи ууж, агсам согтуу тавьдаг болсон. Үнэнийг хэлэхэд энэ олон жил би “Өнөөх чинь орой ирээд л зодно” гэх айдастай амьдарсан.

-Хоёр хүүхэд чинь хаана, хэн дээр байгаа вэ?
-Хүү маань хадмынд байгаа. Харин бага охиноо асрамжийн газарт өгсөн. 

-Танд охиныг тань өсгөчих ах, дүү хамаатан садан байдаггүй юм уу?
-Ээж маань нас өндөр гарсан. Охиныг маань “өөр дээрээ өсгөнө” гэсэн ч шүүх зөвшөөрөөгүй. Ээжийг хүүхэд асрах чадваргүй гэж үзсэн гэсэн. 

-Хоёр хүүхэдтэйгээ уул­заж байгаа биз дээ?
-Охинтойгоо жилд дөрвөн удаа уулздаг. Энд ирснээсээ хойш хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Уулзалгүй таван жил болж байна. Одоо ч хүү маань том эр болсон доо. Шоронгоос суллагдчихаад хоёр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа. 

-Ийм хэрэг үйлдэхээсээ өмнө цагдаад ч юм уу, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газарт хандаж болоогүй юм уу?
-Би олон удаа цагдаад мэдэгд­сэн. Гэхдээ ямар ч нэмэр болоогүй. Гэр бүлийн маргаан гээд тоодоггүй юм. Тэгээд ч тухайн үед надад хуулийн талаар ямар ч мэдлэг байгаагүй. Хэрэв жаахан ч гэсэн гадарладаг байсан бол ял маань хөнгөрөх байсан гэдгийг сүүлд мэдсэн.

-Яаж тэр вэ?
-Ганц миний гэлт­гүй эр нө­хөртөө зо­дуулж, дарамт­луулдаг эмэг­тэй­­чүү­дийн нийтлэг том алдаа байдаг юм билээ. Ямар ч эмэгтэй зодуулж нүдүүлэх болгондоо цагдаад мэдэгдэж, эмнэлэгт үзүүлж байх ёстой. 
Дараа нь ямарваа нэг зүйл боллоо гэхэд өмнө нь үзүүлж, харуулж байсан нь их хэрэг болдог юм байна лээ. Ядаж л ял хөнгөрдөг. Гэтэл бүх эмэгтэйчүүд зодуулснаа нууж хүнд хэлдэггүй. Энэ л бидний том алдаа юм билээ. 

Хүмүүжигч У: Архи уусан үедээ араатан болчихдог байсан

Image result for Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй

-Энд ирээд хэдэн жил болж байна?
- Ирээд таван жил болох гэж байна. Дархан-Уул аймгийн шүүхээс 11 жилийн ял сонссон. 

-Нөхрийнхөө аминд хү­рэх болсон шалтгаан нь?
-Талийгаач миний хоёр дахь амьдрал байсан. Гурван жил гаран хамт амьдарсан л даа. Анхнаасаа л архи уудаг, архинд донтчихсон хүн байсан. Архи уусан үедээ араатан болчихдог. Маш хэрцгий авир гаргана. Зодож нүднэ. Тэр болгонд нь цагдаа дуудаад өгчихдөг байлаа. Гэвч ямар ч нэмэр болоогүй. 

-Гэр бүлийн хүчир­хийллээс болж нөхрийнхөө аминд хүрсэн гэж хэлж байна гэж ойлголоо? 
-Тийм ээ. Гэхдээ би тухайн үед талийгаачийг хөнөөе гэж үнэхээр бодоогүй.

-Хэрэг гарах үед талий­гаачаас өөр хүн байсан уу? 
-Байгаагүй. Талийгаач нөхөр маань 2009 оны наймдугаар сарын 16-нд 08:00 цагт гэрээсээ гараад 22:00 цагийн үед ирэхдээ архи уучихсан ирсэн. Тэгээд л агсам тавьж, зодож эхэлсэн. Тухайн үед ширээн дээр талх зүсэж байгаад орхисон хутга харагдсан.

-Тэгээд л хутгалчихсан хэрэг үү?
-Уг нь би хутгалья гэж бодоогүй. Нөхрийнхөө га­раас арай хийн мултарч гэрээсээ гарах гэж байсан юм. Архи уучихаараа юу ч хийж байгаагаа мэдэхгүй тасардаг болохоор нь би ширээн дээр байсан хутгыг нуух санаатай авсан. 

Гэтэл намайг хутга авах тэр­хэн хооронд араас ирээд бариад авсан. Би цочсондоо хойшоо эргэхдээ нөхрийгөө хутгалчихсан. Энэ хэ­рэг бол үнэхээр санам­саргүйгээр үйл­дэгдсэн. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн. 

Хүмүүжигч Б: Нэг дүү маань талийгаачид гар ч хүрээгүй 

Image result for Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй-Таныг хоёр дүүтэйгээ нийлж нөхрийнхөө амийг егүүтгэсэн хэргээр ял эдэлж байгаа гэж сонслоо?
-Тийм ээ. Хоригдоод таван жил болж байна. Хүний амь насыг санаа­тай­гаар хөнөөсөн хэргээр шүүхээс 15 жил нэг сарын ял сонссон. Хоёр дүү маань 17-20 жилтэй. 

-Туайн үед яг юу болсон юм бэ. Яагаад нэг айлын гурвын гурван хүүхэд ял эдэлж байгаа юм бэ?
-Талийгаач нөхөр маань согтуу ирээд намайг дөрвөн цагийн турш зодож тамласан. Тэгэхдээ хаалга үүдээ түгжиж байгаад их л зэрлэг балмад асуултуудыг тавьж үргэлжлүүлэн зод­соор байсан. 

Тэр хүнийг намайг алж байж л салах юм байна гэж бодоод хэн нэгнээс тусламж гуйх хэрэгтэй гэж бодоод дүү рүүгээ залгасан. 

Гэтэл дүү маань намайг зо­дуулж байгааг зөн совингоороо мэдсэн юм шиг ахыгаа дагуулаад ирсэн юм. Тухайн үед хоёр дүү маань 22, 23 настай байсан. Нэг дүү маань 17, нөгөө нь 20 жилийн ял авсан. 
Үнэндээ нэг дүү маань талийгаачид гар хүрээгүй. Зүгээр л хажууд байсан. Гэтэл түүнд 17 жилийн ял оноосон. 

Хэрэв шүүх үнэн зөвөөр нь шийдсэн бол нэг айлын гурван хүн яллагдахгүй байсан. Намайг өмгөөлж хамгаалсны төлөө бид гурав гурвуулаа өнөөдөр ялтан болж ирээд байгаа нь энэ. 

-Нөхөртэйгөө ханилаад хэдэн жил болсон бэ?
-Гурван жил гаран болсон. Эхэндээ амьдрал үнэ­хээр сайхан байсан. Гэтэл яваандаа намайг хөгшин, залуу гэлтгүй эр хүйстэй болгонтой харддаг болсон. Тэр ч битгий хэл төрсөн дүүтэйгээ хүртэл харддаг байсан. 

-Ингэхэд ам бүл хэ­дүүлээ вэ?
-Би эхээсээ дөрвүүлээ. Нэг охинтой. Охин маань энэ жил 10 нас хүрсэн. Ма­най ээж дээр байдаг. Гурвын гурван хүүхэд ял эдэлж байхад ямар л олиг байв гэж дээ. 

Нэг л өдөр ээж минь тал цус харвасан. Одоо хэвтэрт байдаг. Бага дүү маань ажил төрөл хийж, ээж охин хоёрыг минь харж хандаж байна даа. 

Хүмүүжигч О:Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна

-Ямар зүйл ангиар хэдэн жилээр яллагдсан бэ?
-Эрүүгийн тухай хуулийн 91.1 гэх зүйл ангиар 20 жилийн ял сонссон. Эгч нь эрдэнэт хүний амь насаар тоглоод эдлэх ёстой ялаа эдлээд сууж байна. Хүний амь бүрэлгэсэндээ харамсаад ч барахгүй юм. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. Уйлахаас өөрийг хийж чадахгүй сууна даа.

-Таныг төрсөн дүүгээ хөнөөсөн гэж байсан?
-Тийм ээ, хохирогч маань миний төрсөн дүү. 1973 онд төрсөн. Өндөр том биетэй, эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан л даа. Талийгаач дүү маань 1997 онд хулгайн хэрэгт холбогдоод хоригдсон юм. Тухайн оных нь арваннэгдүгээр сард надад хэл ирсэн.

Дүүгийн чинь бие муу байна. Ирж ав гэсэн байсан. Намайг очиход дүү маань ухаан муутай болчихсон байсан. Ял эдлэх чадваргүй гээд шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн юм.

Түүнээс хойш жил болгон шар хаданд очиж хэвтдэг болсон. Хэчнээн эм, тариа хэрэглэсэн ч огт дээрдээгүй. Түүнээсээ болоод ах дүү нараа зодож танхайрдаг болсон. Архи ууна. Эрүүл хүн уурлахаараа яаж хяналтаас гардаг билээ дээ. 

Тийм мэдрэл муутай хүн чинь архи уухаараа бүр ч харгис, хэрцгий болдог юм билээ. Сүүлдээ сум, орон нутгийнхны ажлыг хийлгэхгүй дарамталдаг болсон. Үнэхээр хэцүү байсан. /Уйлав/

-Тэр үед юу болсон юм бэ?
-Талийгаач 2010 оны зургаадугаар сард өвчин нь хөдлөөд эмнэлэгт хэвтээд тухайн оныхоо найман сард нутагтаа очсон. Тэгэхдээ өвчин нь улам сэдэрчихсэн байсан. Үнэнийг хэлэхэд эгч нь 2005 оноос хойш орондоо тухтай ч унтаж үзээгүй.

Нөгөөх чинь гадуур хашгирч, гудамжаар нэг орилоод л явна шүү дээ. Бүхэл бүтэн сум орон нутгийн амгалан тайвныг алдагдуулна. Ална хядна, гараад ир гэж сүрдүүлдэг. 

Нутгийн иргэдийг айлгаж, хүүхдүүдийг дээрэлхэж дээ­рэмддэг. Тэр битгий хэл 10 жилийн охидуудыг хөөж туугаад бие засуулдаггүй байсан юм. 

Иймэрхүү байдлаар бүхэл бүтэн 10 жил амьдарсан. Яг хэрэг гарах үед надтай хамт ял эдэлж байгаа эмэгтэй намайг дуудсан юм. Яваад очиход тэд гурвуулаа байсан. Үнэхээр би хорьж чадаагүй ээ. Дүүгийн минь битгий алаач гэж хэлж, гуйж чадаагүй. 

Хүчирхийлэл гэдэг чинь үнэхээр аймаар зүйл байдаг юм байна. Хүн өөрийн эрхгүй давчдаж бачуурдаг юм билээ. Арван хэдэн минут ч биш, арван хэдэн сар ч биш бүхэл бүтэн арван хэдэн жил дарамтлуулж, дээрэлхүүлнэ гэдэг үнэхээр хэцүү. 

-Эв эрүүл байсан хүн яагаад сэтгэцийн өвчтэй болчихсон юм бол оо?
-Ёстой мэдэхгүй. Хулгайн хэргээр хагас жил хоригдоод гарч ирэхдээ л тэнэг болчихсон байсан. Уг нь манай хэдээсээ хамгийн сэргэлэн, ухаантай хүүхэд байсан. Нэг өдөр шөнийн 04:00 цагт өнөөх чинь хашгираад л ирж байна. 

Тэгэхээр нь би босоод л суучихлаа. Шөнө ч байсан, өдөр ч байсан хоол нэхэж байдаг зантай хүн. Ороод ирэхээр эгч нь бие засчихаад хоол хийж өгье гэж хэлээд гарсан. Бие засчихаад гартал жорлонгийн гадаа намайг бариад авсан. Тэгээд намайг хүчиндсэн. Тэгэхэд л энэ чинь ёстой араатан болчихсон байна гэж бодсон. Өнчин хэдэн дүү нараа бүгдийг нь өсгөж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Тухайн үед арай ч дээ л гэж бодогдсон. Үнэхээр хэлэх үг олдоогүй ээ. Ёстой л нүхэнд орчихсон юм шиг л санагдаж байсан. /уйлав/

-Цагдаад хандаж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Ямар ч нэмэр болохгүй. Гэхдээ тэр хүнийг зүгээр хүмүүжүүлээд гаргачихсан байсан бол өчнөөн олон хүний амьдрал үрэн таран болохгүй байсан. Жаран нас хүрч яваа над шиг хүн энд ингээд сууж байх ёстой ч юм уу. 

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би есөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Нэг охин маань тахир дутуу гэртээ байдаг. Сая бага хүү маань бөөрний хагалгаанд орж гуурс суулгасан. Бусад нь бүгдээрээ тусдаа гарчихсан.

-Хүүхдүүд тань эргэлтээр ирж байгаа биз дээ?
-Ирж байгаа. Эгч нь өөрийгөө л харааж зүхэх юм. Яагаад тэр хүмүүсийг боль гэж хэлж болоогүй юм болоо. Тэгэж хэлээгүй гэж бодохоор л гол харлаад байх юм. 

-Хэргийг хэдүүлээ үйлдсэн юм бэ?
-Дөрвүүлээ. Бид дөрвүүлээ 20 жилийн ял авсан. Шүүх намайг дүүгээ захиалгаар алуулсан гэж үзсэн. Миний л буруу. Тэднийг хорьсон бол ийм хэрэг болохгүй байх байсан юм. 

Хүмүүжигч Ц: Салахын бол дүү нарыг чинь ална гэж сүрдүүлдэг байсан

-Энд ирээд хэр удаж байна вэ?
-Яг дөрвөн жил болж байна.

-Хэдэн жилийн ял авсан бэ?
-Арван жил зургаан сар.

-Ямар хэргээр ирсэн бэ?
-Манай нөхөр намайг байнга зодож дарамталдаг байсан. Миний нүүр ам, бие хаа гэж авах юмгүй. 

-Хэрэг гарах үед яг юу болсон юм бэ?
-Намайг байнга зодож нүддэг байсан. Шөнөжингөө гадуур явдаг. Архины мөнгө нэхэж дарамтлаад л... Би олон арга хэмжээ авч үзсэн. Цагдаа сэргийлэхэд мэдэгдсэн нь авч хэлэлцдэггүй. Ална, хядна гэж сүрдүүлдэг байсан. 

Би найман өнчин дүүтэй. Талийгаач нөхөр маань намайг салахын бол дүү нарыг чинь ална гэж айлгадаг байсан. Дүү нараа хамгаалахын тулд би олон жил тэвчиж тэссэн ч “чи миний гарт үхэх ёстой” гэж хэлдэг байсан. 

-Хэрэг хэзээ гарсан юм бэ?
-2010 оны хоёрдугаар сарын 6-ны 12:00 цагт болсон. Тухайн үед найз нөхдүүд ирчихсэн төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Нөхөр маань нэлээд согтчихсон. 

Албан хүчээр архи өгч уулгаад л зодсон. Өөрийгөө хамгаалахын тулд л нөхрийнхөө аминд хүрсэн. Гэхдээ энэ хэрэгт одоо ч гэсэн харамсаж явдаг. 

Гэр бүлийн хүчирхийллээс болж өчнөөн олон хүүхэд өнчирч байна. Энд ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийллээс болж гэмт хэрэгтэн болсон.

Уг нь бид хохирогч шүү дээ. Олон жил эр нөхрийн гарын шүүс болж дарамтлуулсны эцэст шоронд ял эдэлж байна. 

-Хэдэн жил хамт амьдарсан билээ?

-Долоон жил хамт амьдарсан. Би салах гэж янз бүрээр үзсэн. Би сүүлдээ гэртээ ч харихаа байсан. Харивал зодуулна гэж бодохоор өвлийн хүйтэнд ч ажил дээрээ хонодог байсан. 

Тэрбээр “Нэгэнт хийсэн хэргийнхээ горыг амсаж сууна. Гэхдээ залууст хандаж хэдэн үг хэлмээр байна. Хүн ганц олдох амьдралдаа хань ижлээ зөв сонгож чадахгүй бол цаашид бүдэрдэг юм байна гэдгийг ой тоондоо ортол ухаарлаа. 

Бидний энэ зовлон биднээр л дуусаг” хэмээн ярьжээ.

Монголд гэр бүлийн хүчирхийлэл хүрээгээ тэлж, зөвхөн эр, эм хоёрын хоорон дахь асуудал байхаа больж, төрсөн ах дүүс, тэр ч бүү хэл эцэг эх, үр хүүхдээ хүртэл хүчирхийлсэн хэргүүд ар, араасаа гарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн хөндөх дараагийн сэдэв эцэг, эхээ зэрлэг балмадаар хүчирхийлсэн хэргүүдийн талаар байх болно.

Эх сурвалж: Criminal.mn



АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
энэ үнэн үхээсэй гэж боддог цагдаа авч явдаггүй бие муутай гээд 10 эгч нь харьцдаггүй нэг л их айсан хаалгаа тайлдаггүй хүмүүс нэг л өдөр би монголын ард түмнээс тусламж гуйж танай гайхуулаад байдаг нэр хүндийг чинь будаа болгоно доо та нар намайг дуугүй зодуул гэж тушаасан танай гэр бүлийн охин бүр миний зовлонг үзэг за
2017-05-19 13:51:15    |    202.55.183.83
Ewiidee
2017-05-19 14:08:58    |    91.115.167.196
Эмэгтэй хүний зовлон дуусахгүй юмдаа ,ихэнх хэрэг гайтай чөтгөрийн ундаанаас л болж байгаа юм Архи!!!!!!!!
2017-05-19 15:27:32    |    202.131.242.174
Хүчирхийллийн эсрэг дорвитой хууль байхгүйн харгай. Аргагүй хамгаалалт гээд Америкт ялгүй гардаг бол Монголд тийм юм алга
2017-05-19 15:39:10    |    110.174.142.47
urshuul uzuuleesei
2017-05-19 16:04:18    |    124.158.126.197
монголын хууль шүүхийн үнэн нүүр царай
2017-05-19 19:38:14    |    27.123.213.186
Argagui hamgaalalt gedeg zaalt manaid bdaggui gej uu. Arai denduu yumaa
2017-05-19 20:18:17    |    69.140.231.215
arhind nevt orood hun hog bolson,galzuu setgeciin uvchtei hunenceruudiin ar geriinhen hani ijil ur huuhed hamgiin ih zovlong amsaj tuuldag.yargacin hargis etgeeduud ch bn.huuli shuuhiinhen ger buliin huulid uuniig sain tusgaj arga hemjee avdag bolgoh heregtei.iim hunenceruudiig uidel deer ni cagdaa duudaad uguhud ger buliin asuudal hoorondoo zohicocgoo geed gargaad yavuuldag.garch ireed bahi baidgaaraa harin ch ulam us honzon uvurluj tamlaj eheldeg.iim amidral dund l gemt hereg uildegdej bn daa.ene yavdliig taslah ganc arga bol huulidaa tusgah l heregtei bn
2017-05-19 22:41:49    |    83.251.201.160
Huchirhiilelees huchirhiilel gardag,. Manai huuli yag orosiin deer ueiin huuliig huulaad batalchihsan,. Odoo her oorchlogdson yum bol do. Emegnel shuu ene chin .
2017-05-20 01:14:35    |    73.109.220.174
yaltchgvi argagvi hamgaalalt bhd yallaad bhiin gashilsan tolgoitoi huuli bataldag yumnuud uursduu iim zowlon vzeegvil bhda. ard ni vldeh vr hvvhed nastai eej aawd ni hetsvv l bgshd. yasan hetsvv yum be.
2017-05-20 08:09:50    |    112.72.11.112
zodvol hurdhan salna biz biy biynee alsnaas deer .
2017-05-20 10:58:21    |    58.123.139.239
Mongoliin huuli shuuh shuugchiin unen nuur tsarai baigaa baidal!
2017-05-20 12:05:30    |    202.179.31.30
toroos mongo hulgai hiisen uls torchid, har tamhi hereglesen bayn zaluus barag yamar ch yal avahgui baigaa biz dee. onoogiin mongoliin shuuh gej iim l baina daa. hudlaa ardchilal gej hashgiraad baidag . yadarsan hund ih hatuu yal ogoh yum. niigem ter ayaraa bur yalzarchihsan. bid iim aimshigtai niigemd amidarch bn
2017-05-21 20:15:03    |    83.236.183.210
хуульчид хуулиа мэддэгүйн хар гай аргагүй хамгаалалт гэдэгийн хууьчид тайлбарлахдаа гэнэт юуч бодож амжилгүй зочсондоо рефлексэрээ хийсэн үйддэлийг аргагүй хамгаалалт гэж тайлбаралдаг.эн
2017-05-22 09:09:55    |    202.179.31.242
хүчирхийлэлээс хүчирхийлэл үүсдэг гэж
2017-05-22 12:59:12    |    59.153.114.101
ene chini argagui hamgaalalt bna shuu dee yamar ch yal edleh esgui!
2017-05-22 16:46:43    |    202.70.42.130
ЗӨВӨӨ ОХИДУУДАА АРХИ УУЖ ААРХААД ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЗОДОЖ ДАРАМТАЛСАН ЛАЛАРУУД БҮГДЭЭРЭЭ СЭГ БОЛТОЛ ХУТГАЛУУЛААД ШОРООНД БУЛАГДАЖ НАМ ШААСАН БАЙНА.ОДОО ХҮҮХНҮҮДЭЭ АРХИ УУЖ ДАЛЧИГНАСАН ЛАЛАРУУДЫН ТӨМСӨГИЙГ НЬ УДААН БАЗАХААР УХААН ТАВИНА.ТЭГЭНГҮҮ
2017-05-24 23:36:41    |    103.229.122.226

Эрэн сурвалжилж байна